Асуудлын голыг нь олж л төвлөрөх нь зөв. Жишээ нь тэр жижиг сажиг санал асуулга энээ тэрийг чөтгөр аваг. Сүүлийн үед ажиглаад байхад монголчууд дунд хэт оросыг баримтлагчид олширчээ. Хүчтэй удирдагч, агуу орос орон, Путин Обамаг яллаа энэ тэр гээл явж өгнө. Гэнэт бид хоёр том агуу хөрштэйгээ санасан нь юутай сайн хэрэг вэ. Улс орны асуудлыг хувь хүн дээр буулгаж ярих нь өрөөсгөл юм. Гэвч улс орон гэдэг бол хүмүүс шүү дээ.
Монголчуудын хамгийн түгээмэл зан бол атаархал. Бие биеэндээ маш их атаархадаг. Амжилттай нэгэндээ маш их атаархадаг. Ухаантай нэгэндээ бас л их атаархана. Ингээд энэ атаархал нь хорсол болон хувирч тэрхүү хүнийг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээн амьдардаг. Үнэхээр дийлэхгүй бол буцаад шалдаа буун бялдуучилж эхэлдэг.
Яг энэ зан л хүмүүсийн дунд ажиглагдаж байгаа юм. Оросууд хэрэггүй, тэнэг иванууд гээд л тоохоо больсон үе саяхан шүү дээ. Бид үнэндээ Америкчууд барууныханыг л шүтэж ирсэн биз дээ сүүлийн хэдэн жил. Хятадыг бол бүр ч ихээр үзэн ядаж ирсэн. Гэтэл одоо энэ хоёр хөрш чинь жинхэнэ том хүч гэдэгийг ухаарч буй бололтой бялдуучилж эхлэх юм. Сайд нь хүртэл бялдуучлаа биз дээ. Энэ бол хий хоосон бялдуучлал, энэ бол хий хоосон айдас. Айдас яаж үүсдэг вэ гэхээр мэдэхгүйн зовлонгоос л үүдэлтэй юм. Хүн танихгүй мэдэхгүй хүнээс л айдагтай ижил юм. Ийм хий хоосон бялдуучлал, айдас хоёроо мартаад харин хөршүүдээ ямарч сэтгэлийн хөөрөлгүйгээр судалж эхлэх хэрэгтэй.