Энэ бол өчүүхэн хандлага юм шиг санагдаж болох юм. Монголд хийгдсэн киног Монголчууд эхлээд үзэх эрхтэй гэж. Миний хувьд бол эрхтэйгээр барахгүй ёстой. Хэн гэж сүртэй найруулагч, хэн гээч суут зохиолч бичсэн, хэн гэж мундаг жүжигчин тоглосон үл харгалзана. Энэ өчүүхэн төдий эх оронч хандлагыг л манай хэдэн найруулагчид үл оошойгоод байгаа бол одоо яая гэхэв дээ хоосон театрт киногоо гаргасан болохоос биш дээ. Үзэгчидээ эхлээд хүндэл, тэгэж байж суудлаа дүүргэнэ шүү дээ. Тэрнээс биш тэнэг Монголчуудад үзүүлээд юу хийнэ, эхлээд гадаадын хэдэн наадамд орлцоно. Тэгээд хэдэн гранпри цуглуулна. Тэгээд ирхэд энэ хэдэн тэнэгүүд бие биенээ дуурайгаад ирж үзэхгүй хайчдаг юм. Үгүй ээ нөхөдөө, ах нараа, дүү нараа тэгэж кино хийхгүй шүү. Мэдээллийн нийгэм, хэн хэнийг яаж үл ойшоогоод байгааг цаадуул чинь сайн мэднэ. Өнөөдөрийн байдлаар Монголд номер нэг гэсэн нэгч найруулагч нэртэй бантан хийгч байхгүй нөхцөлд үзэгчидээ хүндлэнэ шүү. Эхлээд тэнэг ч гэсэн Монгол ах дүү нартаа үзүүлчих, цөөхөн ч гэсэн хэдэн нөхөр ирж үзээд юу гэж хуцахыг нь харчих.
Дараа нь олон улсын тавцанд гаргаад тэр илүү дутуу хуцаад байсан кино чинь гранпри чирээд ирлээш дээ гээд сууж байхад яахийн бэ. Энэ л байхгүй юу да, үүний дараа нөгөө даган дуурайгчид чинь ирж үзнэ, ойлгоогүй нь нягталж ирж үзнэ. Тэнгис, Өргөө, Соёмбо энэ тэр хэдэн бяцхан театрын суудалыг дүүргэх үхсэн баас юу юм. Орцгоо үзэцгээ, шатан дээр суугаад үз, орох хаалган дээр хавчуулагдаад үхчидгүй л юм бол ороод үз гэж шаана биз дэ. Би бол багаасаа л билет тасалж байлаа, манай гэрт кино үзэх гээд гудамжны атаманууд манай хашааны гадаа өнждөг байв. Орохдоо харин нөгөө үрчгэр гуравтыг бацаан гэлтгүй миний гарт яс атгуулна шүү дэ.
Сандал гэж байх биш шалаар нэг тэрийгээл суучихна. Тэд чинь л жинхэнэ үзэгчид шүү дээ. Хүндлэхгүй байхын арга үгүй.