Улсын их хурлын сонгууль болж өнгөрөв, ард түмэн сонголтоо хийсэн. Энхбаяр гэж хүний нэр нөлөөгөөр 11 гишүүн их хуралд сонгогдов. Эдгээр хүмүүс дотор энэ хүний нөлөөгүйгээр гараад ирэх хүн байгаагүй. Тэр бол гашуун үнэн. Зарим нэгт нь аз шовойсон гэж хэлж болох. Яагаад гэхээр тойрогт нэр дэвшээгүй, тиймээс л азтай байна. Өмнө нь эрэмблэгдсэн дөвөн хүн жагсаалаас хасагдсан. Эдгээр бүх үйл явдалууд тэдэнд аз авчирсан. Энхбаяр баривчлагдсан, өлсөглөн заралсан, жагсаалтаас хасагдсан..... гэх мэтээр сонгуулийн тактикийн хувьд эрх баригчид маш их алдаанууд хийжээ. Түүнээс биш их дэндлээ л гэхэд гурван хүн гарах байв. Одоо яая гэхэв,тэднийг азтай байлаа гээд тэдний дээрээс харж ярина гэсэн үг биш. Сүүлийн үед Нямдорж тэр нь тийм энэ нь имй гэж их ярих болсон. Ард түмний сонголтыг аваад ирсэн улсын их хурлын гишүүнд хэнч, ямар ч субьект тийнхүү дээрэнгүй хандах эрх байхгүй. Ер нь Монгол улсын аливаа иргэнд альч салбарт тиймэрхүү байдлаар хандах эрхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн гэрээнд Монгол улс гарын үсэг зураад дагаж мөрдөж байгаа. Тэд уул нь МАНАН г арилгана гэж байсан биз дээ? Яагаад МАНАН дотор орчихов. Энэ чинь л улс төр шүү дэ гэж зарим нэг нь цэцэрхэх байх, үгүй шүү! Энхбаяр чинь шоронд хатаж байхад та нар сайдын суудалд тухлах ёс зүйн эрх байхгүй. Ард түмэн харж байгаа, харж байгаа шүү!