Сонгомол 20 кино



Кино/Найруулагч


1. Хуягт Потёмкин /  Сергей Эйзенштэейн. 1905 оны хувьсгалыг харуулсан пропагандист кино. Мэдээж Сталин хамгийн анхны үзэгч нь.

2.Matrix/ Wachovski Brothers
Матрицийг их олон дахин үзэх хэрэгтэй, тэгж байж юу хэлээд байгааг нь ойлгох болно. Энэ кинонд маш их гүн гүнзгий философи агуулагдаж байдаг.

3.Reservoir Dogs/ Quentin Tarantino
Тарантиногийн гангстерүүд бол шилдэг нь.

4.Возврашение Будулая/ Александер Бланк
Ой санамжаа алдсан цыган, гэвч хүн чанараа тэр алдаагүй, тийм учираас л тэр гэр бүлээ эргэн олдог юм даа.

5.Brother/ Takashi Kitano
Том ах америкт ирсэн нь. Тэр бас найз охинтой ч болж үзэв.

6.Glengarry Glenross/ James Foley
Үл хөдлөхийн наймаачид, жинхэнэ олд скүүл, тэд ингэж л жинхэнэ наймаа хийдэг.

7.Heat/ Micheal Mann
Пачино, Дениро хоёр нэг ширээний ард суув. Агуу том Лос Анжелес хот.

8.About Shcmidt/ Alexander Payne
Жак Николсон, хоржоонтой кино юм.

9.Pulp fiction/ Quentin Tarantino
Жулиус, Винсент Вега хоёр бол баэээд аасс факерс

10.Deer Hunter/ Micheal Cimino
Найзууд, армид бас л найзууд, халагдаж ирээд бас л найзууд, Дениро харин тэдний ахлагч нь.

11.Anything Else/ Woody Allen
Вүүди Аленд "survival kid" хэрэгтэй, тэрээр амьдрахын тулд бяцхан буруу зүйл хийж болох юм гэж хэлж байгаа юм байна.

12.Старшый Сын/ гол дүрд Евгений Леонов
Том хүү нь гэнэт гарж ирэв. Аав бол Золотой Человек, хүүд түүний хүү биш гэж хэлэх хамгийн хэцүү зүйл болов. Гэвч түүнд үзэсгэлэнтэй дүү охин байгаа.

13.Нохойн Орон/ Д.Төрмөнх
Нохойн амьдрал, хүний амьдрал, сүнсний амьдрал, нарраторын амьдрал, найрагчийн амьдрал, найруулагчийн амьдрал бүгд надад маш ойрхон байна.

14.Donnie Brasco/ Mike Newell
Лефти ийг мэдэхгүй хүн гудамжинд байхгүй, хэнээсч асуу, Лефти ийг мэднэ, Энийг март, фугези, үнэн хэрэгтээ, фугези байгаагүйлдэ, хөөрхий пийс об шет поршегоо лефти д өгөв.

15.High Noon/ Fred Zinnemann
түүнд хэнч үлдсэнгүй, бүгд зугтав, дөнгөж саяхан гэрэлсэн эхнэр нь хүртэл, гэвч тэр хотоо хамгаалхаар ганцаараа зогсов.

16.Unbreakable/ M. Night Shyamalan
Суферхеро агуу биш, тэд бодитоор оршдог, бидний дэргэд энгийн хүмүүс байдаг гэж энэ кинонд хэлж байна.

17.Leaving Las Vegas/ Mike Figgis
Бен архичин, Сера биеээ үнэлэгч, тэд Вегаст таарна. Жазз хөгжим эгшиглэнэ, шөнийн Лас Вегас, Романтик, бас гунигтай.

18.Motorcycle Diaries/ Walter Salles
Латин Америкийн хувьсгалч, Кубын хувьсгалчдын нэг Ернесто Че Гвера эмчийн мэрэгжилтэй нэгэн. Энэ кинонд хувьсгалч заавал ард түмний дунд байх ёстойг харуулжээ.

19.The Big Red One/ Samuel Fuller
Танкин дотор франц хүүхэн төрж байна, Ли Марвин цэргүүдийн хамт эх барьж авав. Шилдэг дайны сэдэвтэй киноны нэг.

20.Whale Rider/ Nici Caro
Мөхөж буй омогийн сүлдийг, бяцхан охин нь аврав.


No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.