Band Apart Найруулагчид


Band Apart найруулагчид буюу францаар Outsiders найруулагчид гэсэн утгатай бололтой, энэ нь орчуулбал Гадны найруулагчид гэж ойлгогдож байна.
Гишүүд нь,
Quentin Tarantino, Robert Rodriguez, John Woo, Tim Burton, Steve Buscemi, Lawrence Bender гэх мэт нилээд олон найруулагчид, продюсерууд байсан байна.
Band Apart-с гарсан кинонууд,
Pulp Fiction, Four Rooms, From Dusk Till Dawn, Jackie Brown, Kill Bill, Inglourious Basterds, гэх мэт нилээд бий.
Эдгээр найруулагчид нэгдэж холливүүдэд нэгэн шинэ урсгалын эхлэлийг тавьсан гэж үздэг. Band Apart - н лого нь Тарантиногийн Reservoir Dogs киноноос сэдэвлэн хийгдсэн. Мөн Mr.Pink LLC гэж охин компани нь хөгжим, клип хариуцан ажилладаг. Харин Mr.Brown LLC нь зар сурталчилгааг хариуцаж ажилладаг байсан байна.

Сонгомол 20 кино



Кино/Найруулагч


1. Хуягт Потёмкин /  Сергей Эйзенштэейн. 1905 оны хувьсгалыг харуулсан пропагандист кино. Мэдээж Сталин хамгийн анхны үзэгч нь.

2.Matrix/ Wachovski Brothers
Матрицийг их олон дахин үзэх хэрэгтэй, тэгж байж юу хэлээд байгааг нь ойлгох болно. Энэ кинонд маш их гүн гүнзгий философи агуулагдаж байдаг.

3.Reservoir Dogs/ Quentin Tarantino
Тарантиногийн гангстерүүд бол шилдэг нь.

4.Возврашение Будулая/ Александер Бланк
Ой санамжаа алдсан цыган, гэвч хүн чанараа тэр алдаагүй, тийм учираас л тэр гэр бүлээ эргэн олдог юм даа.

5.Brother/ Takashi Kitano
Том ах америкт ирсэн нь. Тэр бас найз охинтой ч болж үзэв.

6.Glengarry Glenross/ James Foley
Үл хөдлөхийн наймаачид, жинхэнэ олд скүүл, тэд ингэж л жинхэнэ наймаа хийдэг.

7.Heat/ Micheal Mann
Пачино, Дениро хоёр нэг ширээний ард суув. Агуу том Лос Анжелес хот.

8.About Shcmidt/ Alexander Payne
Жак Николсон, хоржоонтой кино юм.

9.Pulp fiction/ Quentin Tarantino
Жулиус, Винсент Вега хоёр бол баэээд аасс факерс

10.Deer Hunter/ Micheal Cimino
Найзууд, армид бас л найзууд, халагдаж ирээд бас л найзууд, Дениро харин тэдний ахлагч нь.

11.Anything Else/ Woody Allen
Вүүди Аленд "survival kid" хэрэгтэй, тэрээр амьдрахын тулд бяцхан буруу зүйл хийж болох юм гэж хэлж байгаа юм байна.

12.Старшый Сын/ гол дүрд Евгений Леонов
Том хүү нь гэнэт гарж ирэв. Аав бол Золотой Человек, хүүд түүний хүү биш гэж хэлэх хамгийн хэцүү зүйл болов. Гэвч түүнд үзэсгэлэнтэй дүү охин байгаа.

13.Нохойн Орон/ Д.Төрмөнх
Нохойн амьдрал, хүний амьдрал, сүнсний амьдрал, нарраторын амьдрал, найрагчийн амьдрал, найруулагчийн амьдрал бүгд надад маш ойрхон байна.

14.Donnie Brasco/ Mike Newell
Лефти ийг мэдэхгүй хүн гудамжинд байхгүй, хэнээсч асуу, Лефти ийг мэднэ, Энийг март, фугези, үнэн хэрэгтээ, фугези байгаагүйлдэ, хөөрхий пийс об шет поршегоо лефти д өгөв.

15.High Noon/ Fred Zinnemann
түүнд хэнч үлдсэнгүй, бүгд зугтав, дөнгөж саяхан гэрэлсэн эхнэр нь хүртэл, гэвч тэр хотоо хамгаалхаар ганцаараа зогсов.

16.Unbreakable/ M. Night Shyamalan
Суферхеро агуу биш, тэд бодитоор оршдог, бидний дэргэд энгийн хүмүүс байдаг гэж энэ кинонд хэлж байна.

17.Leaving Las Vegas/ Mike Figgis
Бен архичин, Сера биеээ үнэлэгч, тэд Вегаст таарна. Жазз хөгжим эгшиглэнэ, шөнийн Лас Вегас, Романтик, бас гунигтай.

18.Motorcycle Diaries/ Walter Salles
Латин Америкийн хувьсгалч, Кубын хувьсгалчдын нэг Ернесто Че Гвера эмчийн мэрэгжилтэй нэгэн. Энэ кинонд хувьсгалч заавал ард түмний дунд байх ёстойг харуулжээ.

19.The Big Red One/ Samuel Fuller
Танкин дотор франц хүүхэн төрж байна, Ли Марвин цэргүүдийн хамт эх барьж авав. Шилдэг дайны сэдэвтэй киноны нэг.

20.Whale Rider/ Nici Caro
Мөхөж буй омогийн сүлдийг, бяцхан охин нь аврав.


Такашиг Зод

Такаши Китано буюу Такашиг Зод хэмээх нэртэй японы якузо найруулагчид хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Тэрээр анаки буюу том ах японы якузо байв. Бүлэгийн толгойлогчийг том ахын цэргүүд хамгаалж явах үед дайсны бүлэгийн нохой буудаж алав. Ийнхүү хариуцлага шууд том ах дээр буув. Якузогийн хууль ёсоор түүнийг, том ахыг шийтгэж егүүтгэх ёстой. Гэвч түүний цэргүүд, дүү нар том ахыг Америклуу дүрэвхийг зөвлөв.
Ийнхүү анаки Америкт ирэв. Тэрээр буудлын зөөгч, халтар пацаанд 100 долларын тип өгөв. Энэ нь түүнийг, хэн Америкт ирж буйг хэлэв.

Мексикийн мафийн толгойлогчидтой нэг ширээний ард сууж байв. Тэд хэлж байна,
- факин жап энэ тэр.. анаки г англи хэл ойлгодоггүй гэж бодсон бололтой.
Хэсэг хугацааны дараа, том ах нуусан буугаараа тэднийг жинхэнэ сэг болгож байна. Тэгээд,
- Факин жап гэснүү!
Тэрээр бид бол ийм хүмүүс. Энэ үг нь тэдгээр мексик цагаачидын цогцосонд бус Америк даяар цуурайттал хэлж буй үг байв.
Бас тэр хэний дээр вэ, бас хэний доор вэ гэдэгийг хэлэв. Италын маф эцэст нь том ахын жижигхэн аялалыг төгсгөв. Гэхдээ дэр ямарч байсан тооцоогоо хийчээд ширээгээ орхив.

Том ах ээжийгээ хайж буй жаахан хүүд туслав. Кикужиро. Саяхан Монголын телевизүүдээр гарсан даа. Энэ кинонд тэр өөрийн эцэгийн нэрээр гол дүрээ нэрэлсэн явдал нь эцэгийгээ шүүмжилж бас хүндэлж буйг харуулжээ. Ийнхүү түүний хийсэн меланхоли кинонууд үргэлж хүмүүст хүрч байдаг.

Такаши Китано анх японы телевизийн хошин шогын нэвтрүүлэг хөтөлдөг байсан байна. Улмаар нэг өдөр л түүнийг кинонд тоглуулах санамсаргүй тохиолдол гарсан нь түүнийг кинотой холбож өгсөн аж. Тэрээр их сургуулийн инженерийн ангийг орхин киноны замд орсон нь түүнийг нэр алдарын оргилд хүргэх алхам болжээ.