Крипто ертөнцийн хөдөлгөөн

Он гарсанаас хойш крипто валютын ертөнцөд олон зүйл болж байна.
Сүүлийн сарын хугацаанд биткойгоос илүүтэйгээр бусад алткойн ертөнцөд ихээхэн өөрчлөлт гараад байна.

Етериум үнэ өсөх ёстой байсан тэр голдиролоороо өссөөр 1000 шүргэж явна. Аажим боловч өсөх нь ойлгомжтой.

Монгол банкнаас криптовалютыг мөнгө гэж үзэхгүй аж, тэдний юу гэх нь энэ агуу том Крипто сртөнцийн чимээнд шивнэх төдий ч дуулдсангүй.  Манайх шиг жижиг улс энэ төрлийн шинэ технологийн гараан дээр шахуу ижил түвшинд байгаа нөхцөлд харин ч шаргуй орох хэрэгтэй юм.