Тэнэгүүдэд зориулсан Биткойн хичээл

Биткойн гэгч чухам юу юм бэ, энэ асуултын хариуг олоогүй явсаар байтал 20 мянга гараад явах нээ, тийм асуулт ч тавихгүй яваад байгаа хүмүүс зөндөө байна. Эсвэл зүгээр л Жи тайм билүү сүлжээ ухааны юм төсөөлчихсөн, бүр эсвэл Жи Жи оноо мэтээр ойлгох хүмүүс ч байх талтай. Зарим нь энэ бол Америкчуудын дэлхийг атгандаа оруулах хорон санаа юм гэх. Би өөрөө зүгээр л хөөс ухааны юм бодож, үл тоомсорлон явсан боловч саяханаас л сонирхон судалж эхэллээ.