90 - ээд оны шилдэг кинонууд
Миний өссөн, юм хум зах зухаас нь гадарлаж эхэлсэн үе маань 90 ээд он учир тэр үеийн кинонуудад их дуртай. Ойр байдаг юм. 80 аад оны кинонууд их л дээ, 70 аад оны кинонууд ч их. Гэвч яг сэтгэлгээнд маань яв цав таарах нь 90 ээд он учир энэ үеийг л онцлоод байгаа юм. 2000 он гараад ирэхээр кино хэт хөгжөөд, их энгийн байх, бараг л реалити шоу шиг ч байж болно гээд хийгээд ирэхээр,.. уул нь үнэнийг үзүүлэх нь зөв л дөө. Гэхдээ л үзэгч киноны гол дүрийг супербаатар гэдэгт итгэх нь илүү сайхан байсан юм шиг. Яг Матрицийн Сяпир шиг юм болоод байдаг " яагаад, яагаад, яагаад би тэр цэнхэр эмийг нь уусангүй вэ" гэж. 90 ээд онд дөнгөж 10 гаран настай хүүхэд киноныхоо үйл явдалд эргэлзэх тээнгэлзэх зүйлгүйгээр шууд л итгэдэг байж. Энэ үеийн Америк кинонуудад нэг зүйл ажиглагддаг. Тэр нь оптимизм. Тэр үед телевизээр Ленфильм ч юмуу Мосфильм гээл гараад ирвэл, өө гэх жишээний, уйдчихсан байсан үе. Харин 20 Зуун Фокс, Юниверсал гэх мэт гараал ирвэл бөөн баяр. Америк гэж үнэхээр мөрөөдлийн орон байдаг юм байна гэдэгт бүрэн итгэж байсан үе.
Одоо бол хуучны Орос, Монгол кинонуудыг үзэх гоё л байдаг. Лавша л гэсэн үг.
Гэтэл ерээд оны Холливүүдийн кинонууд тухайн үеийн хүүхдийн сэтгэлгээнд минь, харангатсан цөлд явж буй мэт үед хувинтай ус толгой дээрээс асгах шиг гүн мөр үлдээсэн байх аж.