Киног маань үзээд намайг үзэн ядах л байх
Миний хийсэн киног ер нь үзэх хэрэггүй дээ” хэмээн үзэгчдэд хандаж хэлэх
найруулагчтай анх удаа л уулзлаа. Тэр бол “Сэтгэлийн зам” нэртэй киноны
зохиолыг бичиж, найруулсан Төмөрийн Мөнх-Оргил. Тэрээр “Зохиол маань
анх жүжиглэлт ихтэй байсан юм.
Гэсэн ч жилийн дараа эргээд харсан чинь заавал жүжиглэлт оруулах шаардлагагүйгээр хийж болмоор санагдсан. Нэг жилийн дотор хүн их хөгждөг бололтой. Тэгээд л бодит амьдрал дээрх хүмүүсийг тоглуулж зургаа авсан. Кинонд маань зургаа, долоон хүн л оролцож ажилласан. Ингээд ярихаар их ойлгомжгүй байх л даа. Хүмүүс уран бүтээл хийчихээд ирж үзээрэй гэж уриалдаг бол би эсрэгээрээ хэрэв та хүсэхгүй, эргэлзэж байгаа бол миний киног үзэх хэрэггүй шүү гэмээр байна” хэмээн ярив. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг уул уурхайн мэргэжилтэй гэж сонссон. Яагаад кино урлагт орох болсон юм бэ?
-1980-1990 оны үед ах нар маань видео кассетын киног Германаас оруулж ирдэг байсан юм. Тэндээс л эхэлж кино үзэх дуртай болсон хэрэг. Тэгж л дэлхийд алдартай уран бүтээлүүдтэй танилцсан. Цөөн хэдэн киногоо давтаж үзсээр байгаад үйл явдал, үг яриаг нь хүртэл цээжилчихсэн. Үзэгчийн хувьд ингэж хөгжсөн. Дараа нь АНУ-д сурахаар явсан. Тэнд дандаа кино үздэг байлаа. Кино театрт билетээ авч орно, хулгайгаар ч орно. Ингэсээр өдөртөө гурав, дөрвөн кино дараалаад үзчихдэг тийм хоббитой байв. Тэгж байхдаа кино хийж үзэх юмсан гэсэн санаа төрсөн. Ингээд Монголдоо ирээд 2010 онд анх “48 цаг” кино наадам зохион байгуулагдахад нь оролцсон.