1911

VIII Богд Жавзандамба юмуу эсвэл Жалханз хутагт Дамдинбазар хоёрын нэгийг зүүдэллээ, нэг тийм гадаа зассан тайзан дээр лекц унших гэж байна. Би дотороо Занабазарын удам шүү дээ гэж бодож байхыг бодоход Анхдугаар Богдын үргэлжлэл болох VIII Богд байх магадлалтай. Намхан бордуу тогтуун царайтай их сайхан хүн байв. Тэд хоёул Монголын эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулсан хүмүүс юм байна. Лекц унших газар нь уулруу өгссөн суудлуудтай, доод хэсэгт жижигхэн эрэг голтой, тэнд нь хүүхдүүд тоглох аж. Зуны оройн нар гарсан өдөр байв. Лекцэнд ирсэн хүмүүс ихэнхи нь таньдаг хүмүүс гэр бүлийнхэн найзууд ангийнхан байв. Лекц уншигч маань гарч ирээд лекцээ уншиж байна. Хэн гэвээ нэгэн зохиолчын 2 номыг уншиснуу гэж байна. Сонсогчид дотороос ганцхан хүн гараа өргөсөн нь Боролдой Мягмар гуай байв. Тэгсэнээ Мягмар гуай гараа 69тэй бартаат замын аялагч Батзориглуу зааж чи уншисан гээ биз дээ гэв. Тэр хүмүүсийн цаанаас өндөлзөөд тиймээ би бас уншисан гэв. Лекцийн завсарлага болж би гэр бүлийнхэн дээрээ очоод, танилуудтайгаа мэндэлээд, ангийнхантайгаа(бүх ангийнхан холилдсон байв) юм ярьж байгаад, хүүгээ хүүхдүүдтэй гол дээр тоглож байгаа эсэхийг нь харчихаад суудалруугаа зүлгэн дээгүүр хүүхэд шиг дэвхрэн гүйж байгаад сэрсэн юмдаа...
Эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ой, 1911 оны 12 сарын 29 нд VIII Богд Монгол улсыг эрх чөлөөт тусгаар улс болсоныг батлах бичигт гарын үсэг зурж тамга дарж байжээ.