Leaving Las Vegas
Лас Вегаст Бен амьдарлынхаа сүүлийн цаг хугацааг хүссэнээрээ өнгөрүүлэхээр ирлээ. Түүнийг хотруу дөнгөж ороол давхиж явхад Сиера бүсгүй зам дээрээс угтан авав, эсвэл тэр бүсгүйг Бен сонгох ёстойг хүчээр ойлгуулав. Юутайч тэд Лас вегаст учирах тавилантай байсан юм.
Бен бол засарашгүй архинд орсон хүн. Түүнийг архинаас гаргах гэж оролдсоны хэрэггүй. Тэгэж оролдсоноороо Сиера бүсгүй харамсалтай байдалд орсон билээ. Харин Сиера бол биеээ үнэлэгч. Гэхдээ түүний зүрх сэтгэл хайр татмаар. Тэр бүсгүй киноны турш дур булаам байдалаараа өөрийн эрхгүй түүнийг юу хийдэг вэ гэдэгийг мартагнуулах аж. Амьдрал д хүмүүсийг зовлон нэгтэгдэг билээ.
Бен Сиера хоёр бие биендээ хайртай болно, тэд бие биендээ дурлана. Мөн киноны хөгжим, Факинг хөгжим, киног агуу том архидалт, тасралт, гоо үзэсгэлэнд умбуулах болно. Лас вегас бол мөрийтэй тоглоомын ертөнц,тэнд чи их юмаа алдах болно, тэнд чи жирийн амьдарч чадахгүй. Бен бүх зүйлээ алдсан хүн гэхдээ Лас вегаст алдаагүй юм шүү, тэр амьдрал хэмээх агуу мөрийнд алдчихсан юм. Харин тэр Лас вегаст ирээд олж авсан зүйл их. Зарим үед хүн зөв газараа сонговол түүнд амьдрал агуу бэлэг барьдаг юмсанж. Бен тэр бэлгийг яг өөрийнхөөрөө хүлээж авсан юм. Алгаа тосон хүлээж авсан юм. Гайхалтай хоёр жүжигчин, гайхалтай хөгжим, энэ бүхэн киног жинхэнэ бүтээл болгосон юм.