Контемпорари Монгол кинонууд
Монгол кинонууд хэрхэн хийгдэж буйг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ. Эдгээр хийгдэж буй кинонуудын төлөөлөл болгож Нохойн Орон, Ингэн тэмээний нулимас гэсэн 2 киног л чухалчилж авч үзмээр санагдаж байна. Нохойн орон нь 1998 онд хийгдсэн кино, найруулагч Төрмөнх энэхүү кинонд найруулагчаар ажилласан. Багын нохойноос цэрвэж явдаг, том болоод ч тэр зан байдаг л байсан юм. Ер нь нохой заавал араас дайрч зуучих гээд байдаг амьтан учир нэг л итгэл төрдөггүй байв. Гэтэл энэ кинонд нохой бол хойд насандаа хүн болж төрөх гэж байгаа амьтан гэж гардаг юм. Басар гэж нохойны өнгөрсөн амьдрал, үхэл, дахин хүн болж төрж буй үйл явцыг харуулдаг юм. Энэ нь надад эерэгээр нөлөөлж яагаад ч юм нохой гэдэг бол хүний маш ойрхон төрөл юм байна гэж бодох бөгөөд итгэл төрөх болсон. Ийнхүү би нохойноос цэрвээдэгээ больсон.
Мөн кинондох нэлээд гунигтай хэсгүүдийн дараа .. хавар болжээ ээ, хонгор минь .. хэмээн маш уянгалагаар дуулж эхэлдэг юм. Энэ нь Монгол дуу хөгжим маш сайхан уянгалаг тайван болохыг харуулдаг билээ.
Ингэн тэмээний нулимас кинонд ч мөн адил хамгийн сүүлд .. миний ээж тэмээчин .. хэмээн дуулах ажгуу. Энэ нь эдгээр хоёр киног монгол сайхан дуу, аялгуугаар холбож, ижил төстэйг харуулдаг юм. Анх ингэн тэмээний нулимас гараад, АНУ ын Нью Иорк, Лос Анжелес хотод л гарч байсан юм. Би Лос Анжелест тухайн үед байсан бөгөөд нэг өдөр ажилаа тараад нилээд хол газар зорин очиж байж үзсэн юм. Дан америк хүмүүсийн дунд ганцаарханаа монгол хүн сууж байгаал үзсэн юм. Эх хэлээрээ тэгэж хүний нутагт кино үзэх их л сонин юм билээ. Улмаар энэ киноны талаар Лос Анжелес Таймс сонин дээр том нийтлэл гарсан байсныг хайчилж авч байсан юм. Холивүүдэд шуугиан тариагүйч, нилээд их хүмүүст монголын тухай сайхан сэтгэгдэл үлдээж чадсан юм.
Харин бүр сүүлийн үед гарсан кинонуудаас Би Чамд Хайртай 2 г л онцлох хэрэгтэй гэж бодох юм. Энэ кино найруулга, зохиол, зураг авалт,жүжиглэлтийн хувьд бол сайн биш. Гэвч эхний киноны жүжигчидийг цуглуулж чадсан явдал нь агуу юм. Хүмүүс тэднийг л харах гэж шуурсан боловуу. Мөн Дамчаа агсаныг сүүлийн удаа дэлэгцэн дээр үлдээж чаджээ. Нэг киноны хэсэг байтгуй, бүхэл бүтэн киног түүнд зориулж хийх байсан юм даа.
Тарантино ингэж кино хийдэг
Квентин Тарантино киног яаж хийдгийг үзүүлж байна. Тэр Килл Билл кинонд яаж гайхамшигтай сэтгэхээрээ Ума д Брюсийн шар хувцасыг өмсүүлэх хэрэгтэй гэдэгийг олж мэдэв. Энэ нь түүний толгойд аль эрт суулгагдчихсан байж л дээ. Тэрээр Блак Мамбо буюу Биятрикс Киддо өшөөгөө зөвхөн Брюс Лигийн явсан замаар, өмссөн хувцасыг нь өмсөж авах ёстой. Харин тэрхүү зам Тарантиногийн тархинд аль Лос Анжелесийн видео шопд ажиллаж байх үед нь жим болон эхэлж байсан ч юм билүү. Энэ бол холливүүдийн бодит бас гайхамшигтай түүх. Энэ түүх, энэ өшөө авалт цааш дахиад үргэлжилнэ.
- За болиороо, Тaрантино гуай!
- Fucking hell yeah!
Тэрээр Блак Мамбо гийн хэлсэн "хэрэвээ чи том болоод өшөөгөө авахыг хүсвэл би бэлэн байх болно" гэсэн үг Килл Биллийн 3 р хэсэгийг хийх сэжүүрийг Тарантинод өгсөн бололтой. Ийнхүү цаашлаад түүх үргэлжилэн 4 р хэсэгийгч хийнэ гэдэгийг мэдэгдсэн байх юм. Энэхүү хэсэгт түүний охин нь ээжийнхээ өшөөг авах юм байна/товчхондоо/. Яагаад товчхондоо гэвэл Тарантино юуг хэлж байгаа нь бидэнд чухал биш байдаг билээ. Харин тэр Яаж хэлж байгаа нь л хамгийн гол.
Түний кинонуудаас Reservoir Dogs миний шүтээн кино юм. Энэ кино нь Тарантиногийн Эхний кино бөгөөд Гангстер кино ямар байж болохыг үнэхээр сэтгэл бахдам харуулсан байдаг юм. Тэд бүгд хар костюм цагаан цамцтай байх ёстой. Тэд мөн мэрэгжилийн байх ёстой. Тэд жинхэнэ нэрээ бие биендээ хэлэхгүй байх ёстой. Түүний оронд Mr White, Mr Blond, Mr Orange, Mr Pink, Mr Blue гэх мэтээр өөрсдийгөө дуудах ёстой. Тэр ингэж л киноныхоо үндсэн өнгүүдийг гаргаж авчээ. Тэрээр Mr Blue/Eddie Bunker/ гийн тухай цухас дурдахад, тэр амьдарлынхаа ихэнхи цаг хугацааг шоронд өнгөрүүлсэн байна. Тэрээр залуудаа дээрэм тонуулд нилээд оролцож, шоронд нилээд олон орж гарсан байна. Улмаар энэ амьдарлаасаа 70 аад оны үед гарч кримналийн шинжтэй ном зохиол бижиж эхэлсэн аж. Тэр Тарантиногийн кинонд криминал диалогийн зөвлөх хийж байсан нь түүний киног илүү бодит, илүү күүл болгож өгсөн юм.
Эхлэл, Брюс Ли
Анх л Брюс Лигийн кинонуудаас үзэж, бага нас, хүүхэд ахуй маань эхэлсэн билээ. Энэ хүн бол кунфугийн хаан бөгөөд азийн кино урлагийг Холливүүдэд гаргахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм. Брюс Лигийн киног үзэж байхад хэзээч уйдахгүй. Тэр хичнээн сайн зодоонч байлаа гэсэн, эцэгийнхээ хажууд, кино урлагийн тогоонд чанагдаж өсөөгүй байсан бол бид өнөөдөр кунфугын хаангүй сууж байх байжээ. Зодоонтой асар олон кино үзэж өссөн билээ, гэвч үүнээс үлдсэн зүйл нь өнөөдөр намайг блогоо эхлүүлхэд хүртэл хоногшисон байх юм. Би өөрөө хорвоод сурагчгүй байхад тэр аль эрт хийдгээ хийгээд хорвоог орхисон байжээ. Харин түүний үхлээс бүхэл бүтэн 10 жилийн хойно монголд түүний кинонууд орж ирж байсан байна. Брюс Ли кино жүжигчинээс гадна, найруулагч, философч, зохиолч байсан байна. Түүний кино бол кино урлагийн нэгэн том эхлэл нь, түүний амьдрал бол амьд түүх, домог юмсанж.